Thursday, March 20, 2014

100 буудалт даамын хичээл-Хувь хүний оюун ухааныг тэлэх бас нэгэн арга болой.

Видео хичээл-Тухлан сууж таалан соёрхнуу.

Үржүүлэхийн хүрдийг ашиглах нь

   
Дунд ангийн математикийн хичээл
 Олон оронтой тооны нэмэх,хасах үйлдлийг зөв гүйцэтгэж сурсан нь дараагийн сэдэв болох аравтын бутархайн үйлдлийг гүйцэтгэхэд тус дөхөм болно. Аравтын бутархайн үйлдлийг хэрхэн гүйцэтгэхийг дараах зөвлөмжөөс үзээрэй.
Аравтын бутархайн нэмэх үйлдлийг гүйцэтгэх
1.Аравтын бутархай дээр аравтын бутархайг нэмэхдээ таслалын дор таслалыг харгалзуулан тавьж бүхэл тооны нэмэх үйлдлийн адил гүйцэтгэнэ.
Жишээлбэл:

   4,804    7,1
 +           +
   5,265   32,7
 10,069   39,8

2. Бүхэл тоон дээр бутархай тоог нэмэхдээ бүхэл тоогоо бичээд ард нь таслал тавьж,нэмэгдэх тооны бутархай хэсгийн орны тоотой тэнцүү тооны тэгийг таслалын ард бичнэ.
Жишээлбэл:

   53          53,00       73,425

  +12,16   + 12,16      + 8,100

   65,16      65,16        81,525 
Аравтын бутархайн хасах үйлдлийг гүйцэтгэх
1.Аравтын бутархайг хасахдаа таслалын дор таслалыг бичиж бүхэл тооны хасах үйлдэлтэй адил аргаар гүйцэтгэнэ.
Жишээлбэл:

  864,21   
- 532,63  

  331,58     
2.Бүхэл тооноос бутархай тоог хасахдаа бутархайн таслалаасхойших орны тоогоор бүхэл тооны ард тэг тавьж хасах үйлдлийг гүйцэтгэнэ.
Жишээлбэл:

 75,00      60,000

- 38,54     -21,732

  36,46      38,268 


Аравтын бутархайн нэмэх, хасах үйлдлийг гүйцэтгэхдээ

а. Байр сэлгэх

б. Бүлэглэх хуулиудыг ашиглана

а+0=а   а-0=а

а+в=в+а  а-а=0 


(а+в)+с=а+(в+с) (а+в)-с=(а-с)+в Аравтын бутархайн нэмэх үйлдлийг зөв гүйцэтгэсэн эсэхийг хасах үйлдлээр ,хасах үйлдлийг зөв гүйцэтгэсэн эсэхийг нэмэх үйлдлээр шалгаж болно.Хамгийн гол нь таслалыг зөв тавьж үйлдлийг гүйцэтгэх хэрэгтэй.Аравтын бутархайн нэмэх,хасах үйлдлийг зөв гүйцэтгэж сурснаар үржүүлэх хуваах үйлдлийг гүйцэтгэхэд дөхөм болно.

11-р ангийн Математикийн хичээл

11 дүгээр ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:
  • Тригонометр функцүүдийн график байгуулах
  • Тригонометрийн урвуу функц,, түүнийг агуулсан илэрхийллийн утга олох, урвуу функцийн тэгшитгэл бодох
  • Тригонометр тэгшитгэлийг хялбар тэгшитгэлд шилжүүлж бодох,тригонометр тэгшитгэлийн систем бодох, тригонометр тэнцэтгэл биш бодох
  • Илтгэгч ба логарифм функц, түүний чанруудыг ашиглан илтгэгч ба логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох, илтгэгч ба логарифм тэгшитгэлийн систем бодох
  • Иррационал тэгшитгэл тэнцэтгэл биш бодох
  • Шугаман тэгшитгэлийн систем бодох, Гауссын арга хэрэглэх, хоёр хувсагчтай тэнцэтгэл бишийн системийн шийдийн олонлогийг ТӨКС-д дүрслэх
  • Хялбар интеграл олох, муруй шугаман трапецийн талбай олоход интеграл хэрэглэх
  • Геомтр болон нөхцөлт магадлал олох, хэрэглэх
  • Олон талст биет, эргэлтийн биетүүд, тэдгээрийн элементүүдийг дүрслэх, тодорхойлох, тэдгээртэй холбоотой чанруудыг ашиглан асуудал шийдвэрлэх
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
  • Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
  • 10-11-р ангийн сургалтын материалын Тригонометрийн урвуу функц, Тригонометр тэгшитгэл, тэнцэтгэл биш, илтгэгч ба логарифм тэгшитгэл тэнцэтгэл биш,иррационал тэгшитгэл, тэнцэтгэл биш, шугаман тэгшитгэлийн систем, интеграл сэдвээр бодлого бодож бие даалт хийж шалгуулах
  • МУИС-ийн хөх номны тестийг ажиллах
  • Боловсролын үнэлгээний төвийн тестийн эмхэтгэл бодох
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой тест зохиох
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож реферат хийх

10-р ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:
  • Математик индукц ашиглан тэнцэтгэл, тэнцэтгэл биш, хуваагдал батлах
  • Сэлгэмэл, гүйлгэмэл, хэсэглэл, давталттай сэлгэмэл, магадлалын сонгомол тодорхойлолт, ньютоны бином зэргийг ашиглан бодлого бодох
  • Дараалал, рекурент дараалал, тэдгээртэй холбоотой бодлого бодох, дарааллын хязгаар олох
  • Функцийн тэгш, сондгой, монотон болон үелэх чанарөсөх буурах завсрыг тогтоох,экстремум цэг, ХИУ ба ХБУ-ыг олох, тодорхойлогдох мужийг олох,тэдгээрийн график дүрслэлийг хийх, функцийн хязгаар олох, функцийн уламжлал олох, түүний геометр механик утгыг ойлгох бодлого бодох
  • Тригонометр функц, түүний чанрууд, томъёог ашиглан адилтгал батлах, илэрхийллийг хялбарчлах, тригонометр функцийн график байгуулах
  • Огторгуйн үндсэн дүрстэдгээртэй холбоотой чанруудыг хэрэглэх, огторгуйн геометр биетийг хавтгай дээр дүрслэхогторгуйд өгсөн цэгийн координат олох,координатаар цэг байгуулах,зайн томъёо, хэрчмийн өгсөн харьцаагаар хуваагч цэгийн координат олох
  • Огторгуйд вектор болон вектор хоорондын харьцааг дүрслэх,тодорхойлох, векторыг нэмэх, тоогор үржих скаляр үйлдэл хийх
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
  • Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
  • 10-11-р ангийн сургалтын материалын математик индукц, комбинаторик, дараалал, функцийн тодорхойлогдох муж олох, функцийн хязгаар, функцийн уламжлал олох, шүргэгчийн тэгшитгэл бичих,функц шинжилж график байгуулах, тригонометр функц агуулсан илэрхийллийг хялбарчлах, адилтгал батлах сэдвээр бодлого бодож бие даалт хийж шалгуулах
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой тест зохиох
  • Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож реферат хийх
Танд амжилт хүсье.
Бага ч болов мэдээлэл авсан гэдэгт тань итгэлтэй байна.

ЭЕШ-ын тестийг хариунаас бөглөх аргуудаас математик математикийн геометр геометрийн мэдээлэл зүй хичээл бодлого тест үзүүлэн тригонометр физик хими програм гарын авлага зөвлөмж элсэлтийн ерөнхий шалгалт эеш видео гар утас Математик

ЭЕШ-ын тестийг хариунаас бөглөх аргуудаас математик математикийн геометр геометрийн мэдээлэл зүй хичээл бодлого тест үзүүлэн тригонометр физик хими програм гарын авлага зөвлөмж элсэлтийн ерөнхий шалгалт эеш видео гар утас Математик

Thursday, February 20, 2014