Thursday, February 13, 2014

Тархи нь математикийн тоо томъёоллоор дүүрэн тэр хүн хэн бэ?- Алдарт эрдэмтний тухай /Альберт Эйнштейн/ Альберт Эйнштейн Германы эрдэмтэн, физикч Альберт Эйнштейн 1879 оны 3 сарын 14-нд Ульеме хотод жижиг худалдаачин хүний гэр бүлд төржээ. Ээжийнхээ шахалтаар 6 настайгаасаа эхлэн хийл тоглож сурсан байна. Бүхэл насныхаа турш тэр хөгжимд дуртай болжээ. 10 настай байхдаа Мюнхен хотын гимназид элссэн байна. Сургуульд сурч байхдаа биеэ дайчлан их мэрийж, сайн сурдаг байлаа. 1895 онд Эйнштейний гэр бүлийнхэн Швейцарь улс руу нүүжээ. Альберт Эйнштейн гимназаа дүүргэлгүй аав ээжийнхээ хамт Цюрихт ирсэн байна. Цюрихийн политехникийн дээд сургуульд элсэлтийн шалгалт өгсөн ч тэнцээгүй байна. Залуу Эйнштейний түүх, хэлний мэдлэг нь дутжээ. Иймд Эйнштейн Аараугийн сургуулийн ахлах ангид оржээ. Сургуулиа төгсөөд 1896 онд Эйнштейн Цюрихийн политехникийн сургуулийн оюутан болжээ. 1900 онд Эйнштейн политехникийн сургуулиа төгсөөд математик, физикийн багш болжээ. Үүний дараа 2 жилийн турш байнгийн ажилтай байсангүй. Шаффгаузены сургуульд гадаадын иргэдэд зориулан хичээл заадаг болов. Найзынхаа зөвлөснөөр тэр Берн дахь Швейцарийн патентын товчоонд ажилд оржээ. 1902-1907 оны хооронд Эйнштейн энд ажиллаж байхдаа цаг хугацааг маш үр өгөөжтэй өнгөрүүлж чаджээ. Эйнтштейн ажлын бус цагаар физикийн онолын асуудлыг судалжээ. Түүний анхны судалгааны ажил нь термодинамикийн асуудалд зориулагдсан байлаа. 1905 онд Цюрихийн их сургуульд “Молекулийн хэмжээг шинээр тодорхойлох” сэдвээр докторын цол хамгаалжээ. Тэр харьцангуйн онолыг гаргаж, цацрагийн онол, броуны хөдөлгөөн гэх мэт хэд хэдэн сэдвээр эрдмийн бүтээл туурвижээ. Масс ба энергийн уялдаа холбооны асуудпаар Эйнштейн нээлт хийж байсан билээ. Эйнштений эрдмийн ажлыг хүмүүс сонирхон судлах болж, 1909 онд түүнийг Цюрихийн их сургуулийн профессор болгожээ. 1911‑1912 онд Эйнштейн Прага хот дахь их сургууль, 1912 оноос Цюрихийн политехникийн их сургуульд ажилласан байна. 1913 онд Прусс ба Баварын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогджээ. 1914 онд Берлин хотод ирж 1933 он хүртэл Берлиний их сургуульд ажиллав. Амьдралынхаа энэ үед тэр алдарт харьцангуйн онолоо гаргасан билээ. Эйнштейн фотохимийн үндсэн хуулийг ч тогтоосон юм. Фотоэффектийн хууль, физикийн онолын салбарт хийсэн эрдмийн ажлыг нь үнэлэн түүнд 1921 онд Нобелийн шагнал олгож байлаа. 1933 онд Германы төр засгийн эрх мэдлийг нацистууд авлаа. Энэ үед тэр Германаас явж АНУ-д иржээ. Хожим фашизмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Германы иргэншил, Прусс ба Баварын Шинжлэх Ухааны Академийн гишүүнчлэлээсээ татгалзсан байна. АНУ-ын Нью Жерси мужийн Принстон хотын сургуульд физикийн багш болжээ. 1940 онд Эйнштен АНУ-ын иргэн болжээ. Принстон хотод Эйнштейн сансар судлал, цахилгаан соронзонгийн талаар судалгааны ажлаа үргэлжүүлэв. 1955 онд Эйнштейн атоын бөмбөг, цөмийн зэвсэг үл хэрэглэх тухай захианд гарын үсэг зурсан байна. түүхэнд энэ захиадалыг Рассел, Эйнштейн нарйн тунхаглал гэж тэмдэглэсэн билээ. Нобелийн шагналаас гадна Альберт Эйнштейн маш олон тооны шагнал хүртсэн байна. Эйнштейний анхны эхнэр нь Милева Марич гэдэг бүсгүй байлаа. Энэ бүсгүй Эйнштейнтэй Цюрих хотод хамт сурч байжээ. Тэд 1903 онд гэрлэсэн билээ. Тэд 2 хүүтэй болжээ. Том хүү Ганс-Альберт нь Калифорнигийн их сургуулийн багш болсон бол харин бага хүү Эдуард нь шизофрени өвний хүнд хэлбэрээр өвдөж амьдралынхаа ихэнх хэсгийг эмнэлэгт өнгөрүүлжээ. 1919 онд Альберт Эйнштейн эхнэрээсээ салжээ. Эхнэрээсээ салаад удаагүй байхдаа нэрт эрдэтмэн өөрийн үеэл эгч Эльзатай гэрлэсэн байна. Эльза нь 2 хүүхэдтэй бэлэвсэн эмэгтэй байлаа.Эльза Эйнштейн 1936 онд нас баржээ. Харин Альберт Эйнштейн 1955 оны 4 сарын 18-нд нас барсан юм. Фотохимид хэрэглэдэг хэмжээсийг Эйнштейн гэж нэрлэсэн. Мөн Эйнштейний нэрэмжит шагналыг ч бий болгожээ.

1 comment:

  1. Математик бол бүх шинжлэх ухааны хаан.

    ReplyDelete